1829 оны тавдугаар сарын 15-нд Пеннсильваний Хармоний ойролцоо, бошиглогч, Оливер Каудери хоёр Аароны санваарт томилогдсон томилолтын талаар Иосеф Смитийн түүхэнд өгүүлсэн хэсэг оршвой. Уг томилолт нь Шинэ Гэрээнд Баптисч Иохан хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн тэнгэр элчийн гараар гүйцэтгэгдсэн бөлгөө. Тэрхүү тэнгэр элч Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэг илүү өндөр санваарын түлхүүрүүдийг атгадаг эртний төлөөлөгчид Петр, Иаков, Иохан нарын удирдлаган дор ажиллаж байгаагаа тайлбарлажээ. Цаг нь болохоор энэхүү илүү дээд санваар тэдэнд олгогдох болно хэмээх амлалт Иосеф, Оливер хоёрт өгөгджээ. (Хэсэг 27:7–8, 12–ыг үз.)