Сургаал ба Гэрээ 2021
3-р сарын 28. Яагаад Есүс Христийн Цагаатгал надад хэрэгтэй вэ? Сургаал ба Гэрээ 29


“3-р сарын 28. Яагаад Есүс Христийн Цагаатгал надад хэрэгтэй вэ? Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“3-р сарын 28. Яагаад Есүс Христийн Цагаатгал надад хэрэгтэй вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Залбирч буй Христ

Христ Гетсеманийн цэцэрлэгт, Хэйнрих Хофманн

3-р сарын 28

Яагаад Есүс Христийн Цагаатгал надад хэрэгтэй вэ?

Сургаал ба Гэрээ 29

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Хүн өлсөх хүртлээ юм идэх хүсэл төрдөггүй шиг, өөрт нь яагаад Христ хэрэгтэйг мэдэх хүртлээ Христийн авралыг хүсдэггүй. Уналтын тухай сургаалыг, бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний үр нөлөөг ойлгож, хүлээн авах хүртлээ Христ өөрт нь яагаад хэрэгтэйг хүн зохих ёсоор бүрэн дүүрэн ойлгодоггүй” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987,85). Та энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 29-ийг уншихдаа Уналтын талаарх Аврагчийн тайлбарыг мөн бид үүнээс хэрхэн гэтэлгэгддэгийг олж харсан байх. Та Есүс Христийн талаарх болон Аврагч хийгээд Гэтэлгэгчийн хувьд гүйцэтгэдэг Түүний үүргийн талаарх гэрчлэлийг хэрхэн олж авсан бэ? Түүний талаарх чуулгын эсвэл ангийн гишүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь тэднийг хэрхэн өөрчлөх талаар бод. Бэлдэхдээ Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт,” “Есүс Христийн Цагаатгал болон Есүс Христийн тэнгэрлэг үүрэг хэсгийг судалж болно.

Зураг
Ангид буй залуу эмэгтэйчүүд

Аврагч биднийг Уналтаас гэтэлгэсэн учраас бид баяр баясгаланг олж чадна.

Хамтдаа суралц

Өнөөдрийн хэлэлцүүлгийг танилцуулахын тулд та Адам, Ева хоёрын Уналтын талаар мэддэг зүйлсээ самбарт бичихэд заадаг хүмүүсээ урьж болно. Тухайлбал, тэд Сургаал ба Гэрээ 29:36–50-аас Уналтын талаар юу сурч мэдсэн бэ? Бид эргэн тойрондоо Уналтын талаар ямар нотолгоог олж хардаг вэ? Доорх үйл ажиллагаанууд нь чуулгын эсвэл ангийн гишүүдэд Уналтын үр дагавруудыг даван гарахад Есүс Христийн Цагаатгал бидэнд хэрхэн тусалдгийг олж мэдэхэд тусална.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүд Адам, Ева хоёрын Уналтыг илүү сайн ойлгохын тулд Итгэлдээ үнэнч байх нь дахь “Уналт” (121–125) эсвэл Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Сонгох эрх ба Адам, Ева хоёрын уналт”-ыг (54) уншиж болно. “Яагаад надад Есүс Христ хэрэгтэй юм бол?” гэж найз нь асууж байгаагаар төсөөлөн бодоход тэднийг урь. Уншсан зүйл дээрээ тулгуурлан энэ асуултад хэрхэн хариулахаа хоёр хоёроороо хуваагдан нэг нэгэндээ заахад тэднийг урь.

  • Та Есүс Христийн Цагаатгал яагаад тэдэнд хэрэгтэйг судруудаас судлахад нь чуулгын эсвэл ангийн гишүүдэд хэрхэн туслах вэ? Нэг арга зам бол “Нэмэлт эх сурвалж” дээрх судрын эшлэлүүдийг самбарт бичээд, тэдгээрийн товч тайлбарыг жижиг цаасан дээр бичих явдал юм. Чуулгын эсвэл ангийн гишүүн бүрд тэдгээр цааснаасаа нэг нэгийг өг. Тэднийг самбар дээрх судрын эшлэлүүдийг уншаад, тэдгээр нь өөрсдийнх нь товч тайлбартай тохирч байгаа эсэхийг олж мэдэхэд урь. (Зарим тайлбар нэгээс олон сударт хамаатай байж болно.) Чуулгын эсвэл ангийн гишүүн бүрийг өөрсдийнх нь тайлбартай таарч байгаа дараах судрын шүлгүүдийг чанга уншаад, бидэнд яагаад Аврагчийн Цагаатгал хэрэгтэй байдаг талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдийг дараахтай адил асуултуудад өөрсдөө хариулахад урь. Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хэрхэн адислагдсан бэ? Түүний Цагаатгалын адислалаас илүү бүрэн дүүрэн хүртэж болохын тулд юугаа өөрчлөхийг Аврагч надаас хүсдэг вэ? Үүний дараа эхний асуултыг хамтдаа авч үзэхийг тэднээс хүс. Тэд Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Есүс Христийн Цагаатгал” болон “Есүс Христийн бурханлаг үүрэг” (56–57, 60–61) хэсгийг гүйлгэн харж болно. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

  • Сургаал ба Гэрээ 19:16–19 (Есүс Христ бидний нүглийн төлөөсийг төлсөн тул бид наманчлах юм бол зовохгүй)

  • 2 Нифай 9:6–16; Aлма 42:6–9 (Есүс Христ биднийг үхлээс болон тамаас авардаг)

  • 2 Нифай 2:5–10; Хиламан 14:15–17 (Зөвхөн Есүс Христээр дамжуулан бид Бурханд эргэн очиж чадна)

  • Moзая 3:7; Aлмa 7:11–13 (Христ Өөр дээрээ бидний зовлон бэрхшээл, гэм нүглийг авсан учраас бидэнд хэрхэн туслахаа мэддэг)

  • Moсе 5:10–12 (Аврагч биднийг уналтаас гэтэлгэсэн учраас бид баяр баясгаланг олж авч чадна)

  • Волтэр Ф.Гонзалэз, “Аврагчийн мутар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–102

  • “Where Justice, Love, and Mercy Meet,” “Why We Need a Savior,” “The Atonement Enables Us” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нарынхаа төлөө залбирч, тэдэнд үргэлжлүүлэн үйлчилж байлаа. Тэрээр тэдэнтэй хамт байх боломжийг олж авч, тэдэнд хайраа илэрхийлдэг байлаа. Заадаг хүмүүстэйгээ хамт үүнтэй адил зүйл хийх ямар ямар боломж танд байгаа вэ? (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 6-г үзнэ үү.)

Хэвлэх