“4-р сарын 11. Би бүх хүнийг Христэд ирэхэд хэрхэн урих вэ? Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“4-р сарын 11. Би бүх хүнийг Христэд ирэхэд хэрхэн урих вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
4-р сарын 11
Би бүх хүнийг Христэд ирэхэд хэрхэн урих вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь чуулгын эсвэл ангийн тодорхой ажлын талаар зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулганы үеэр хүлээн авсан мэдрэмж, гол сэдвүүдийн талаар хэлэлцэж болно. Дараах асуултууд тусалж болох юм.
-
Ямар сэдэв эсвэл захиас бидэнд онцгой санагдсан бэ?
-
Ойлгосон эсвэл мэдэрсэн зүйлс маань биднийг юу хийхэд сүнсээр өдөөсөн бэ?
-
Чуулга эсвэл ангийн хувьд бид Ерөнхий чуулганаар сонссон зөвлөгөөн дээрээ үндэслэн юу хийх хэрэгтэй вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хий. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сэргээгдсэн Сүм 1830 оны 4-р сарын 6-ны өдөр Нью-Йоркийн Фейеттед зохион байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа Их Эзэн “дэлхийн дөрвөн зүгээс … сонгосон” (Сургаал ба Гэрээ 33:6) хүмүүсээ цуглуулахын тулд номлогчдыг дуудаж эхэлсэн. Багахан газар нутагт гарын таван хуруунд багтах шинэ гишүүдийн эхлүүлсэн ажил дэлхий даяар сайн мэдээг тунхагладаг номлогчдын арми болон өсжээ. Гэсэн ч номлогчийн ажил бүрэн цагийн номлолын үйлчлэлээр хязгаарлагддаггүй. Их Эзэн бидний хүн нэг бүрийг эргэн тойрныхоо хүмүүсийг Өөр дээр нь ирэхэд уриасай хэмээн хүсдэг.
Бусдыг Аврагчийн сайн мэдээний талаар суралцахад урьж байсан ямар туршлага танд байдаг вэ? Та чуулгын эсвэл ангийн гишүүдийг Есүс Христэд бодгалиудыг авчрах үүргээ биелүүлэхэд нь урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ? Та заахад бэлтгэн, Миний сайн мэдээг номло удирдамжийн “Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?” ([2019] 1–18), ахлагч Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–18) захиасыг уншиж болно.
Хамтдаа суралц
Сургаал ба Гэрээ 30–36-д Сүмийн эхэн үед номлолд дуудагдсан хэдэн хүний нэрийг дурдсан байдаг. Хичээл заахаас хэд хоногийн өмнө чуулгын эсвэл ангийн гишүүн бүрд эдгээр нэрээс нэг нэгийг оноогоод (30–36-р хэсгийн толгой хэсэг), Их Эзэн тухайн хүнд сайн мэдээг хуваалцахад туслах ямар зөвлөгөө өгсөн тухай олж мэдэхэд урь. Бид тэр зөвлөгөөг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Доорх санаанууд эргэн тойрныхоо хүмүүсийг Христэд ирэхэд урихад заадаг хүмүүсийг тань сүнслэгээр өдөөж болно.
-
Христэд ирэх гэдэг нь ямар утгатай болохыг заадаг хүмүүс тань ойлгодог уу? Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс. Хэрэгтэй гэж үзвэл дараах тайлбарыг хуваалц. “Хүмүүс Аврагчид ирэхийн тулд наманчлалд хөтлөх итгэлтэй байж, өөрсдийн амьдралыг Түүний сургаалд нийцүүлэн, шаардлагатай өөрчлөлтийг хийсэн байх ёстой” (Миний сайн мэдээг номло, 2). Мөн чуулгын эсвэл ангийн гишүүд энэ асуултад хариулахад туслах “ирээд, намайг дага” эсвэл “Христэд ир” зэрэг үг хэллэг орсон судруудыг уншиж болно. Жишээ нь, Maтай 11:28–30; Oмнай 1:26; Mоронай 10:32; Сургаал ба Гэрээ 20:59. Бид яагаад хүмүүсийг Христэд ирээсэй гэж хүсдэг вэ? Бид тэдэнд туслахын тулд ямар ямар энгийн зүйл хийж болох вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд таньдаг хүнээ Христэд илүү ойртоход урих төлөвлөгөө гаргаж болно.
-
Бусадтай сайн мэдээг хэрхэн хуваалцаж байсан талаар суралцах нь заадаг хүмүүсээ сүнслэгээр өдөөх оновчтой арга зам юм. Та “Нэмэлт эх сурвалж” дахь нэг юм уу түүнээс олон видео бичлэг үзүүлж, чуулгын эсвэл ангийн гишүүдийг Кристина Б.Франко эгчийн “Сайн мэдээ хуваалцахаас баяр баясгалан олох нь захиас дахь зөвлөмж, жишээнүүдийг уншихад урьж болно (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 91–94). Бид эдгээр жишээнээс юу мэдэж авч болох вэ? Чуулгынхан эсвэл ангийнхантайгаа бусдыг Христэд ирэхэд урихын тулд юу хийж болох талаар хамтдаа ярилц.
-
Сайн мэдээг хуваалцах тал дээр ахлагч Дийтр Ф.Угдорф бидний зарим нь “үүнийг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй эсвэл өөрийн дадаж хэвшсэн хүрээнээс гарахаасаа эмээдэг байж магад” хэмээн хэлсэн (“Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15). Хэрэв чуулгын эсвэл ангийн гишүүдэд ийм мэдрэмж төрж байвал ахлагч Угдорфын захиаст дурдагдсан таван энгийн санаа тус болж болох юм. Та ангийн гишүүн бүрийг түүний нэг санааг уншиж, ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болно.
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ нь бай)
-
Aлма 17:2–4 (Мозаягийн хөвгүүд сайн мэдээг хуваалцахад өөрсдийгөө бэлдэв)
-
Сургаал ба Гэрээ 42:6–7 (Сайн мэдээг Сүнсний хүчээр номло)
-
Рассэлл М.Нэлсон, Вэнди Нэлсон, “Израилын итгэл найдвар,” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), New Era болон Ensign сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org
-
“Бусдыг ‘Ирээд, харахад’ урих нь,” “Бусдыг ‘Ирж, туслахад’ урих нь,” “Бусдыг ‘Ирээд, үлдэхэд’ урих нь” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org