Сургаал ба Гэрээнүүд 2021
4-р сарын 25. Би хэрхэн бусдад Христтэй адил үйлчилдэг болох вэ? Сургаал ба Гэрээ 41–44


“4-р сарын 25. Би хэрхэн бусдад Христтэй адил үйлчилдэг болох вэ? Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“4-р сарын 25. Би хэрхэн бусдад Христтэй адил үйлчилдэг болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Есүс Христ төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь

Есүс төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь, Дэл Парсон

4-р сарын 25

Би хэрхэн бусдад Христтэй адил үйлчилдэг болох вэ?

Сургаал ба Гэрээ 41–44

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж болох вэ?

  • Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Их Эзэн гэгээнтнүүдэд Огайогийн Көртландад цугларахыг зарлиглахад олон хүн итгэлтэйгээр гэр орноо орхин, тийш явсан. Гэхдээ энэ нүүдэл зөвхөн шинэ газарт амьдрах биш, харин шинэ маягаар амьдрах явдал байв. Чуулгын эсвэл ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 41–44-ийг судлаад, гэрээнтнүүдийн Көртланд руу хийсэн нүүдлийг болон тэнд Их Эзэний тэдэнд илчилсэн хуулийн талаар олж мэдсэн байж болох юм. Өөр бусад зүйлээс гадна Их Эзэн гэгээнтнүүдийг бие биенээ хайрлан, нэг нэгэндээ үйлчилж, нэгдмэл байхыг хүссэн (Сургаал ба Гэрээ 42:30–31, 38–39, 45; 44:6-г үзнэ үү). Та чуулгынхан эсвэл ангийнхандаа Христийнхтэй адил үйлчлэлийн ач холбогдлыг мэдрүүлэхэд туслах ямар ямар туршлага хуваалцаж болох вэ?

Христийнхтэй адил үйлчлэлийн тухай заахад бэлдэхдээ, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө ([2011], 206–208) товхимол дахь “Үйлчлэл”-ийг мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Хоёр дахь агуу зарлиг”-ийг уншиж болно (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108–113).

Залуу эрэгтэй, ахимаг настай эмэгтэй хоёр инээж байгаа нь

Бид бусдад Аврагчийн адил үйлчилж чадна.

Хамтдаа суралц

Та Христийнхтэй адил үйлчлэлийн талаар ярилцлага эхлүүлэхийн тулд самбарт “Хайранд хамтдаа амьдар” (Сургаал ба Гэрээ 42:45) гэж бичиж болно. Чуулгынхан эсвэл ангийнхныг Сургаал ба Гэрээ 42:30–31, 38–39, 45; 44:6-г уншаад, Их Эзэний гэгээнтнүүдээс хүссэн нэг нэгэндээ үйлчлэх арга замуудыг жагсаан бичихэд урь. Бидэнд гэртээ болон гадуур материаллаг болон сэтгэл санааны мөн сүнслэг байдлын хувьд тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх ямар ямар боломж байдаг вэ? Чуулгынхан эсвэл ангийнхнаа бусдад Христийнхтэй адил үйлчлэхэд нь сүнслэгээр өдөөхийн тулд доорх санаануудаас сонго.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Аврагчийн үйлчлэлийн үлгэр жишээнээс суралцахад туслахын тулд хүн бүрд Аврагчийн хэн нэгэнд үйлчилж байгаа тухай өгүүлсэн судрын хэсгийг оноож өгч болно (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Хүн бүр тухайн судрын хэсгийг хураангуйлан дүгнээд, Аврагч бусдад үйлчлэхийн тулд юу хийж байсныг тайлбарлаж болно. Эдгээр үлгэр жишээ Аврагчийн адил үйлчлэхийн утга учир юунд оршдог хэмээн зааж байна вэ? Аврагчийн арга барилаар үйлчлэх, өөр бусад арга замаар үйлчлэх хоёрын ялгаа юу вэ? Чуулгын болон ангийн гишүүд Аврагчийн адил үйлчлэхийг хичээсэн эсвэл өөр хэн нэгэн тэдэнд ийм арга замаар үйлчилж байсан туршлагаасаа хуваалцаж болно.

  • Аврагч болон Түүний бошиглогчид үйлчлэлийн талаар юу заасныг авч үзэх нь чуулгынхан эсвэл ангийнханд тустай байж болох юм. Тэд дараах судрын хэсгийг хамтдаа уншиж болно. Үүнд: Maтай 25:31–46; Лук 10:25–37; Иохан 13:34–35; Иаков 1:27; Moзая 2:17; 18:8–10. Бусдад туслах талаар юу сурч мэдсэнээ бичиж, сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой туршлага, бодол санаагаа хуваалцахад тэднийг урамшуул. Тэгснээр тэд Христийнхтэй адил үйлчлэх арга замуудыг төлөвлөж болно. (“Тэд “Нэмэлт эх сурвалж” дээрх нэг эсвэл олон видео бичлэгээс эсвэл JustServe.org руу орж санаа авч болно.)

  • Чуулгын эсвэл ангийн гишүүдэд бусдад тохинуулахын тулд гаргаж буй хичээл зүтгэлд нь туслахын тулд ерөнхийлөгч Бонни Х.Кордоны “Хоньчин болох нь” захиасаас уншиж болно (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66–70). Та эхлээд Аврагчийн үйлчилж байгааг харуулсан зарим зургийг үзүүлж болно (Ерөнхийлөгч Кордон захиасынхаа дундуур хэдэн зураг үзүүлсэн). Бид хэрхэн Христийнхтэй адил арга замаар тохинуулж болох талаар эдгээр зураг юу зааж байна вэ? Дараа нь чуулгын эсвэл ангийн гишүүдийг хоёр хоёроороо уг захиасын аль нэгэн хэсгийг уншаад, хэрхэн Аврагчийнхтай адил арга замаар үйлчлэх тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Мөн тэд бусдад тохинуулж байхдаа Христийнхтэй адил үйлчлэлийн талаар юу сурч мэдсэнээ хуваалцаж болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ дэлхий дээрх тохинууллынхаа туршид эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчлэн туслахад Өөрийн цагийг зарцуулдаг байсан. Христийн үнэн шавь мөн ийн үйлддэг (Иохан 13:35-ыг үзнэ үү). Чуулгын эсвэл ангийн гишүүдийг бусдад хэрхэн үйлчилсэн мөн юу тэдэнд үйлчлэл хийхэд сүнслэгээр өдөөсөн талаар хуваалцахад урих боломжуудыг эрэлхийл. (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 4–5-ыг үзнэ үү.)