“5-р сарын 9. Ариун Сүнс намайг өдөр бүр хэрхэн адисалж болох вэ? Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“5-р сарын 9. Ариун Сүнс намайг өдөр бүр хэрхэн адисалж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
5-р сарын 9
Ариун Сүнс намайг өдөр бүр хэрхэн адисалж болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил гүйцэтгэх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?
-
Бидний амьдрал. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сэргээгдсэн Сүмийн эхэн үеийн олон гишүүн Ариун Сүнсний сүнслэг илэрхийллийн талаар судруудаас уншиж байсан (Үйлс 2:1–4; 13:52; 1 Коринт 12:4–11; 3 Нифай 19). Чуулгын эсвэл ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 46–48-ыг судлахдаа, Их Эзэн эдгээр гэгээнтэнд Ариун Сүнсний амьдралд нь авчирч болох адислалуудын талаар заахыг хүсэж байсныг олж мэдсэн байх. Ариун Сүнс таныг хэрхэн адисалдгийг ямар ямар туршлага танд заасан бэ? Ариун Сүнс таны заадаг хүмүүсийн амьдралд бүхий л талаар хэрхэн тусалж чадах вэ?
Чуулгынхан эсвэл ангийнхнаа Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд сүнслэгээр өдөөхөд бэлдэхийн тулд Итгэлдээ үнэнч байх нь ([2004], 182) дахь “Ариун Сүнсний үүргүүд”-ийг мөн ахлагч Гари И.Стивэнсоны “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” захиасыг уншиж болно (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111).
Хамтдаа суралц
Сүнслэг бэлгүүдийн олон жишээ судрууд дээр байдаг. Та өнөөдөр эдгээр бэлгийг өөрсдийн амьдралаас харах боломжтой талаарх чуулгын эсвэл ангийн гишүүдийн итгэлийг хэрхэн хөгжүүлж чадах вэ? Та эхлээд тэднийг Сургаал ба Гэрээ 46:7–33-т тайлбарласан сүнслэг бэлгийг самбарт бичиж, үүнийг өөрсдийн эсвэл таньдаг хүнийхээ амьдралаас хэрхэн харснаа ярилцахад урьж болно.
Ариун Сүнс Сүнсний бэлгүүдээс гадна өөр олон арга замаар биднийг адисалдаг. Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд үүнийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг ашиглаж болно.
-
Заримдаа бид зөвхөн амьдралын чухал шийдвэр, үйл явдлуудад л Ариун Сүнс бидэнд хэрэгтэй гэж боддог. Та заадаг хүмүүстээ Ариун Сүнс хэчнээн их зүйлийг тэдний төлөө хийж чадахыг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та чуулгыг эсвэл ангийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрээс “Нэмэлт эх сурвалж” дахь нэг юм уу түүнээс олон судрыг уншихыг хүсэж болно. Бүлэг бүрээс нэг хүн юу сурч мэдсэнээ хуваалцаж болно. Дараа нь чуулгын эсвэл ангийн нэг гишүүнийг өдөр тутмын амьдралыг нь Ариун Сүнс хэрхэн адисалж болох арга замуудыг жагсаан бичихэд урь. Жагсаалтаа хуваалцахдаа өдрийн турш Ариун Сүнстэй байхын тулд юу хийж болох тухай тэд ярилцаж болно.
-
Заадаг хүмүүстээ Ариун Сүнс тэдэнд хэрхэн тусалж чадахыг ойлгуулахад туслах өөр нэг арга зам бол дараах асуултуудыг самбарт бичих явдал юм. Үүнд: Бид Ариун Сүнсний талаар юу мэдэх вэ? Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараа нь чуулгын эсвэл ангийн гишүүд ахлагч Гари И.Стивэнсоны “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ? захиасаас хариултыг нь эрэлхийлж болно (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111). Мөн тэд Итгэлдээ үнэнч байх нь дахь “Ариун Сүнсний үүргүүд”-ийг (182-р хуудас) уншин, хариултаа хайж болно. Боломжтой бол та Ариун Сүнстэй холбоотой туршлагаасаа хуваалцаж, өсвөр үеийнхнийг туршлагаасаа хуваалцахад мөн адил урь.
-
Чуулгын эсвэл ангийн гишүүд Миний сайн мэдээг номло удирдамжийн 4-р бүлэг дэх “Хувийн илчлэлт” эсвэл “Сүнсний өдөөлтүүдийг таньж сур” хэсгийг уншиж болно ([2019], 99–100, 107–108). Дараа нь тэд Ариун Сүнс хэрхэн бидний амьдралыг адисалдаг тухай хэзээ ч сонсож байгаагүй хүмүүст зааж байгаа номлогчийн дүрд тоглож болно. Тэд тэдэнд юу гэж хэлэх байсан бэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Иохан 14:16–27 (Тайтгаруулагч бидэнд зааж, бүх зүйлийг сануулж чадна)
-
Иохан 15:26; Сургаал ба Гэрээ 42:17; Moсе 1:24 (Ариун Сүнс нь Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг)
-
Ром 8:16 (Сүнс биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг)
-
2 Нифай 32:5; Сургаал ба Гэрээ 18:18 (Ариун Сүнс бидэнд хийх ёстой зүйлсийг маань харуулна)
-
3 Нифай 27:20 (Ариун Сүнс биднийг цэвэршүүлдэг)
-
Moронай 8:26 (Ариун Сүнс биднийг найдвар, хайраар дүүргэдэг)
-
Moронай 10:5 (Ариун Сүнс бидэнд үнэнийг заадаг)