Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 23. Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авах вэ? Сургаал ба Гэрээ 51–57


“5-р сарын 23. Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авах вэ? Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“5-р сарын 23. Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Онцгойлон адислагдаж буй залуу эмэгтэй

5-р сарын 23

Би Ариун Сүнсний бэлгийг хэрхэн хүлээн авах вэ?

Сургаал ба Гэрээ 51–57

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Биднийг баптисм хүртсэний дараа Мелкизедик санваартнууд бидний толгой дээр гараа тавин, Ариун Сүнсний бэлэг өгдөг. Чуулгын эсвэл ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 51–57-г уншихдаа үүнийг эргэн санасан байх. Гэсэн ч, Ариун Сүнсийг хүлээн авахад үүнээс илүү зүйл хийсэн байх шаардлагатай. Ариун Сүнстэй байнга нөхөрлөхийн тулд бид Түүний оршихуйд байх хүсэлтэй байх, амьдралдаа Түүнийг урьж, зарлигуудыг итгэлтэйгээр сахих ёстой. Таны заадаг хүмүүс Түүний нөлөөллийг эрэлхийлэх үед амьдралд нь ямар ямар адислал ирэх вэ?

Та заахад бэлдэхдээ Итгэлдээ үнэнч байх нь дээрх “Ариун Сүнсний бэлэг” ([2004], 183–184), ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь” захиасыг уншиж болно (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106–109).

Зураг
Ангид сууж буй залуу эрэгтэй, эмэгтэйчүүд

Бид Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахын тулд Түүний нөлөөллийг өдөр бүр эрэлхийлэх хэрэгтэй.

Хамтдаа суралц

Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Ариун Сүнсний бэлгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд та эхлээд Ариун Сүнсний бэлгийг хэрхэн өгдөг тухай ярьж болно. Тэд Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1–3-ыг уншаад, сурч мэдсэн зүйлээ ярилцаж болно. Санваартан Ариун Сүнсийг өгдөггүй, харин Ариун Сүнсийг хүлээн авахад гишүүнийг урьдаг гэдгийг онцол. Юугаараа ялгаатай вэ? Доорх үйл ажиллагаанууд нь энэхүү гайхалтай бэлгийг хэрхэн хүлээн авч болох талаар илүү сайн ойлгоход заадаг хүмүүст тань тусална.

  • Лихай болон түүний гэр бүл Лиахонагаар удирдуулахын тулд хийсэн зүйл бол Ариун Сүнсний удирдан чиглүүлэх нөлөөллийг хүлээн авахын тулд бидний хийх ёстой зүйлтэй адил юм. Та Лихайгийн мөн Лиахонагийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 68-ыг үзнэ үү), чуулгын эсвэл ангийн гишүүдээс Лиахонагийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Дараа нь тэдний нэг хэсгийг 1 Нифай 16:14–29-ийг, нөгөө хэсгийг 1 Нифай 18:8–22-ыг уншин, Лиахона юугаараа Ариун Сүнстэй ижил төстэй болохыг олж харахад урь. Ариун Сүнсийг илүү бүрэн дүүрэн хүлээн авахад бидэнд туслах юуг Лихайн гэр бүлийн үлгэр жишээнээс сурч мэдэж болох вэ?

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын бүх хэсэгт Их Эзэний жишиг, зарлигуудын дагуу амьдрах тухай зөвлөгөө бий. Эдгээр зарлигийн дагуу амьдрах нь бидний амьдралд Ариун Сүнсний хүчийг урьдаг. Чуулгын эсвэл ангийн гишүүдийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос нэг нэг хэсгийг сонгон уншаад, Ариун Сүнсийг хүлээн авахад туслах, хийх ёстой эсвэл хийх ёсгүй зүйлсийг зурж тэмдэглэхийг хүсэж болно. Дараа нь тэд олж мэдсэн зүйлээ чуулгын эсвэл ангийнхаа бусад гишүүнтэй хуваалцаж болно. Тэднийг Ариун Сүнсийг илүү бүрэн дүүрэн хүлээн авахад туслах зорилго тавихад урь. Бид яагаад Ариун Сүнстэй хамт байхыг хүсдэг вэ? (Иохан 14:26–27; 15:26; 16:13; 2 Нифай 32:3-ыг үзнэ үү).

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106–109) захиасдаа “Өнөөдөр би та нарын Ариун Сүнсийг хүлээн авах хүсэл, чадвар нэмэгдсэн байх хэмээн найдаж байна” (106-р хуудас) гэж хэлсэн. Чуулгын эсвэл ангийн гишүүдээс энэхүү захиасын “Бошиглогч Иосеф Смитийн туршлагууд” (108-р хуудас) хэмээн эхэлсэн догол мөрөөс хойш 9-р догол мөр хүртэл уншихыг хүс. Иосеф Смит Ариун Сүнсний нөлөөллийг хүлээн авахын тулд юу хийснийг олж мэдэхэд тэднийг урь. Тэд олж мэдсэн зүйлсээ самбарт жагсаан бичиж болно. Зохимжтой гэж үзвэл та тэднийг Ариун Сүнснээс удирдамж хүлээн авсан туршлагаа хуваалцахад урьж болно. Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад хүргэсэн эдгээр туршлагын үеэр тэд юу хийж байсан бэ? Та бас өөрийн туршлагаас хуваалцаж болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дэлхий дээрх тохинуулалдаа бэлдэж байхдаа мацаг барьж, залбирахад мөн “Бурхантай хамт байхаар цөл рүү Сүнсээр хөтлөгд[сөн]” ([Судруудын удирдамж дахь] Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1). Сайн мэдээний хүчирхэг багш байх гэдэг нь зөвхөн хичээлдээ бэлдэх төдийгүй бас өөрийгөө бэлдэхийг хэлнэ. (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 12-ыг үзнэ үү.)

Хэвлэх