“6-р сарын 13. Би порнографыг хэрхэн сөрөн зогсож чадах вэ? Сургаал ба Гэрээ 63,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“6-р сарын 13. Би порнографыг хэрхэн сөрөн зогсож чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
6-р сарын 13
Би порнографыг хэрхэн сөрөн зогсож чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Бид сүүлийн үед ямар ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Эдгээр нь амжилттай болсон уу? Юу нь сайн болсон бэ, юуг нь сайжруулж болох вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Хэнд бидний үйлчлэл хэрэгтэй вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бидний амьдрал. Бид хувьдаа ямар ямар зорилго дээр ажиллаж байгаа вэ? Бид ямар ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ? Бид ямар ямар адислалыг хүлээн авсан бэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Чуулгын эсвэл ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 63-ыг энэ долоо хоногт судалж, эхэн үеийн гэгээнтнүүдэд ахин дахин өгсөн Их Эзэний сэрэмжлүүлэг буюу шунал тачаалын аюулын талаар уншсан байж болох юм (Сургаал ба Гэрээ 63:13–16; Maтай 5:27–28; 3 Нифай 12:27–30-ийг үзнэ үү). Энэхүү сэрэмжлүүлэг нь бүх цаг үед амьдарч байсан хүмүүст хамаатай байхын зэрэгцээ порнограф нь өргөн тархсан тахал болоод байгаа бидний энэ цаг үед нэн чухал. Порнографтай холбоотой ямар аюул, дарамт танай чуулгын эсвэл ангийн гишүүдэд тулгарч болох вэ? Бодол санаа, үйл хөдлөлөө цэвэр ариун хадгалахад нь тэдэнд сайн мэдээний ямар ямар зарчим, урьдчилан хамгаалах зүйлс тусалж чадах вэ?
Та заахад бэлдэхдээ Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл,” “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” ([2011], 11–13, 35–37) хэсгийг мөн Let Virtue Garnish Thy Thoughts (booklet, 2006)-ыг уншиж болно.
Хамтдаа суралц
Порнографын тухай яриа өрнүүлэхийн тулд та чуулгын эсвэл ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 63:13–16-г уншаад, эдгээр шүлгээс яагаад порнограф асар их хор хөнөөлтэй болохыг ойлгоход туслах ойлголтуудын талаар ярилцахад урьж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүддээ порнографыг хэрхэн сөрөн зогсож болох талаар ойлгуулан туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг ашигла. Та ярилцлагынхаа төгсгөлд порнограф үздэг хүмүүст бишоп хэрхэн тусалж болох талаар ярилцахад сүнслэгээр өдөөгдөж болох юм (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 12, 37-г үзнэ үү).
-
Чуулгын эсвэл ангийн гишүүд порнографыг хэрхэн сөрөн зогсож болох талаар асууж болно. Та тэдэнд хариултаа олоход нь туслахын тулд дараах асуултуудыг самбарт бич. Үүнд: Порнограф гэж юу вэ? Энэ нь яагаад хор хөнөөлтэй вэ? Бид порнографын уруу таталтаас хэрхэн зайлсхийж чадах вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүдэд эхний хоёр асуултын хариултыг олоход нь туслахын тулд Итгэлдээ үнэнч байх нь судрын заалтын “Порнограф (258–259-р хуудас) болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл”, “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийг уншуул. Гуравдугаар асуултад хариулахад нь туслахын тулд Эхлэл 39:1–12; Ром 12:21; 2 Tимот 2:22; Aлмa 39:3–9; Moронай 10:30; Сургаал ба Гэрээ 27:15–18; 121:45–46-г уншихыг тэднээс хүс. Олсон хариултаа хуваалцахад тэднийг урь.
-
Та порнографыг сөрөн зогсох арга замыг олж нээхэд нь чуулгынхан эсвэл ангийнхандаа туслахын тулд тэднээр ахлагч Жэффри Р.Холландын “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй” (2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54), Линда С.Рийвс эгчийн “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 29–31) захиасуудыг тус тус уншуулж болно. Тэд ирээдүйн хүү, охинтойгоо порнограф яагаад хор хөнөөлтэй болох мөн үүнээс хэрхэн зайлсхийх талаар ярьж байгаагаар төсөөлж болно. Тэд уншсан чуулганы захиасаасаа ямар мэдээллээ хуваалцах вэ? Тэднийг хоёр хоёроороо нийлээд, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Мөн тэднээс порнографаас зайлсхийхийн тулд юу хийхээ бичихийг хүс.
-
Заадаг хүмүүсээ 1 Коринт 10:13, Aлмa 13:28-ыг уншихад урь. Тэдний бодлоор эдгээр судар порнографыг сөрөн зогсоход бидэнд тулгардаг саад бэрхшээлтэй хэрхэн холбогдож байгааг асуу. Нэг найз нь порнограф үздэг бөгөөд наманчлахыг хүсэж байна гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. “Нэмэлт эх сурвалж” доорх мөн Let Virtue Garnish Thy Thoughts? товхимлын 1–4-р хуудсан дээрх судруудаас найзад нь тусалж болох юуг тэд олсон бэ? Бишоп түүнд тусалж чадна гэдгийг найзад нь ойлгуулахад юу туслах вэ? (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 12, 37-г үзнэ үү).
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Исаиа 1:18; Мозая 4:2; Cургаал ба Гэрээ 58:42–43 (Хэрвээ бид наманчлах аваас өршөөгдөж чадна)
-
1 Нифай 17:3; Moзая 24:14–15; Aлма 26:12 (Зарлигуудыг сахихын тулд гаргасан хичээл зүтгэлийг маань Бурхан хүчирхэгжүүлэх болно)
-
AddressingPornography.ChurchofJesusChrist.org дээрх “Individuals” хэсэг
-
“Watch Your Step,” “To Look Upon,” “Chastity: What Are the Limits?” “Pornography Addiction: Is There Hope?” “Redeeming the Dead Redeemed Me” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org