“6-р сарын 27. Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд одооноос хэрхэн бэлтгэх вэ? Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“6-р сарын 27. Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд одооноос хэрхэн бэлтгэх вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
6-р сарын 27
Би Христэд төвлөрсөн гэр оронтой болохын тулд одооноос хэрхэн бэлтгэх вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ?
-
Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Сургаал ба Гэрээ 68-д чуулгын эсвэл ангийн гишүүдэд шууд хамааралгүй мэт санагдаж болох эцэг эхэд зориулсан зөвлөгөө орсон байдаг (25–28-р шүлгийг үзнэ үү). Гэсэн ч, энэ нь тэдний одоогийн болон ирээдүйн гэр бүлд хүчтэй нөлөөлж болох тул энэхүү зөвлөгөө одоо тэдэнд тус болж болох юм. Тэдний ирээдүйд Христэд төвлөрсөн гэр оронтой болоход бэлтгэх хамгийн шилдэг арга зам бол өнөөдөр “Их Эзэний өмнө цэх шулуун алхах” (28-р шүлэг) явдал юм.
Аврагчийн сургаалуудыг дагаснаар танай гэр бүл ямар адислал хүлээн авсан бэ? Чуулгын эсвэл ангийн гишүүд Христэд төвлөрсөн гэр оронтой болоход нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ? Та заахад бэлдэхдээ ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Их Эзэний Сүнс оршдог гэр орон” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–27) захиас болон “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг уншиж болно.
Хамтдаа суралц
Чуулгын эсвэл ангийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 68:25–28 хэрхэн тэдэнд хамаатай болохыг олж харахад нь туслахын тулд ирээдүйн гэр бүлээ ямар байгаасай гэж хүсдэгээ товчхон тайлбарлаж бичихийг тэднээс хүс. Та тэднээс бичсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Дараа нь тэд Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг уншаад, одоо болон ирээдүйд зөв шударга гэр бүлийг байгуулахад тус болох сайн мэдээний сургаал, зарчмыг олж болно. Доорх үйл ажиллагаанууд Христэд төвлөрсөн гэр бүлийг хэрхэн бий болгохыг ойлгоход тэдэнд тусална.
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ын долоодугаар догол мөрөнд чуулгын эсвэл ангийн гишүүдэд гэр орноо Аврагчид төвлөрүүлэхэд туслах үнэнүүд орсон байдаг. Энэ догол мөрийг уншаад, гэр бүлд аз жаргалтай байхад туслах сургаал, зарчмуудыг тодорхойлоход тэднийг урь. Та самбарт тэдгээрийг бичээд, тэдгээр нь нэг бүрчлэн гэр бүлийг аз жаргалтай байхад яагаад туслах талаар ярилцахыг тэднээс хүсэж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүд эдгээр сургаал, зарчим өөрсдийнх нь эсвэл бусдын гэр бүлд хэрхэн хэрэгжиж байгааг харсан туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно. Тэднийг эдгээр зарчмаас ядаж нэгийг нь амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоход урамшуул. Гэр бүлийн ямар орчинд өссөн гэдгээс үл хамааран тэднийг Есүс Христийг амьдралынхаа төвд тавьж чадна гэдгийг батал.
-
Чуулгын эсвэл ангийн гишүүд Аврагчийг гэр орныхоо төвд байлгахад тусалдаг болон саад болдог зүйлсийн талаар ярилцаж болно. Та тэднийг ганцаараа эсвэл жижиг бүлгүүдээр ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Их Эзэний Сүнс оршдог гэр орон” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–27) захиасын нэг хэсгийг уншаад, гэр орноо Христэд илүү төвлөрүүлэхэд туслах зарчмуудыг олохыг хүсэж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцаж, ирэх долоо хоногт гэр орноо Есүс Христ болон Түүний сургаалд илүү төвлөрүүлэхийн тулд нэг зүйлийг сонгож хийхэд урь.
-
Та чуулгын эсвэл ангийн нэг юм уу түүнээс олон гишүүнээс гэр орон, гэр бүлийн тухай Home Can Be a Heaven on Earth” (Hymns, д. 298) эсвэл “Бидэнд хайр байдаг юм” (Хүүхдийн дууны ном, 102) зэрэг дууг дуулах юм уу шүлгийг нь уншихыг хүсэж болох юм. Бусад нь уг дуу гэр орноо аз жаргалтай газар болгох талаар юу зааж байгааг сонсож болно. Тэдэнд хайрлаж буйгаа харуулж эсвэл гэр орон дахь хайраа нэмэгдүүлэхэд тусалсан учраас аз жаргалыг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Moзая 4:14–16; Сургаал ба Гэрээ 88:119; 121:41–46 (зөв шударга гэр орныг хэрхэн байгуулах вэ?)
-
“What Can I Do to Help Ease Family Tension?” from Face to Face with Elder Rasband, Sister Oscarson, and Brother Owen (worldwide youth broadcast, Jan. 20, 2016), “Two Brothers Apart,” “Through Small Things,” “More Diligent and Concerned at Home” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org