Дуу хөгжим
Гэр маань диваажин байж болно


154

Гэр маань диваажин байж болно

Баяр хөөртэй

1. Хайраар бид дүүрэх үед гэр маань

Диваажин мэт болж,

Аз жаргал, баяр баясгалан,

Адислал авчирна.

Халуун дулаан уур амьсгал,

Хайр, хамгаалалт гэрийг маань

Бидний үргэлж байхыг хүсдэг

Тэнгэрийн гэр болгоно.

2. Гэр бүлээрээ байнга цуглаж бид

Хайраа бүгд бадраана.

Хөөр баяртай Түүнд үйлчилж бид

Гэрэл, үнэнд байна.

Эх эцэг нь удирдан зааж,

Хүүхдүүд нь хүндлэн дагана.

Хүслэнт тэнгэрийн гэр лүүгээ бид

Хүрэхээр тэмүүлнэ.

3. Өдөр бүр гэртээ залбирч бид

Хайрыг мэдэрнэ.

Судраас итгэлтэй хайх үед минь

Сэтгэл, оюун гийнэ.

Талархлын дуун өргөхдөө

“Тэнгэрийн гэрт очих замыг

Та минь олоход туслаач” хэмээн

Түүнд бид бүгд хэлнэ.

Үг: Кэролин Хамилтон Клопфэр, т. 1936. © 1985 IRI

Ая: В.Хэрбэрт Клопфэр, т. 1936. © 1985 IRI

Ephesians 6:1–4

Mosiah 4:13–15