73
Гэтэлгэгч амьд
Баяртай
1. Бурханы Хүү, Ялгуусан Аврагч,
Гэтэлгэгч амьдыг би мэднэ.
Бүхий л үхэл, шаналлыг ялсан
Хаан, Удирдагч, Эзэн минь юм.
2. Тэр амьд, итгэлийн минь бат хад.
Хүмүүний цорын ганц найдвар.
Тэнгэрт хүргэх замыг минь заагч.
Хөшигний цаана ч асах гэрэл.
3. Ариун Сүнсээ байнга илгээгээч.
Амар амгалангаа хайрлаач.
Гагцхүү мөнх амьдрал руу хүргэх
Ганцаардлын замд итгэл өгөөч.
Үг: Гордон Б.Хинкли, 1910–2008. © 1985 IRI
Ая: Ж.Хомэр Дурам, 1911–1985. © 1985 IRI