Дуу хөгжим
Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?


118

Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?

Баяр хөөртэй

1. Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?

Өөр нэгнийг өргөж туслав уу?

Уйтгарласныг баярлуулж, уйлсныг тайтгаруулав уу?

Үгүй бол илүү хичээе.

Өрөөлийн ачааг би үүрч хөнгөлөв үү?

Өгөөмрөөр гараа сунгасан уу?

Өвдсөн нэгнийг би тэнхрүүлж, энэрч асрав уу?

Өнөөдөр би тус хүргэж чадав уу?

[Chorus]

Тиймээс бос, сайн үйлс бүтээцгээе.

Тэнгэрийг хүсэн, зүгээр бүү суу.

Өрөөлд туслах аз жаргал, хуваалцах баяр хөөр.

Өгөөмөр хайрын илрэл юм.

2. Хайраа харуулах боломж хаа сайгүй байна.

Хажуугаар нь бүү өнгөрөөрэй.

“Дараа нь болъё” хэмээн хойш нь бүү тавиарай.

Даруйхан очоод үйлчилье.

Харамгүй хуваалцаад, харж хандацгаая.

Хайрын үйлчлэл шагнал авчирна.

Санаа тавин тусалснаар бусдыг адисална.

Сайн үйлс бүрийг минь Бурхан мэднэ.

[Chorus]

Тиймээс бос, сайн үйлс бүтээцгээе.

Тэнгэрийг хүсэн, зүгээр бүү суу.

Өрөөлд туслах аз жаргал, хуваалцах баяр хөөр.

Өгөөмөр хайрын илрэл юм.

Ая ба үг: Вилл Томпсон, 1847–1909, өөрчилж зассан.

James 1:22, 27

Alma 9:28

Хэвлэх