Дуу хөгжим
Түүнд хүрч ирцгээ


58

Түүнд хүрч ирцгээ

Бодлогошронгуй

1. Тайван тогтуун саруул шөнөөр

Тодрон гэрэлтэх оддын доор

Би ганцаараа тэнүүчилсэн ч

Бурхан оршин байдгийг мэднэм.

Өвдөглөн суугаад залбирахад

Хариу нь чимээгүй ирдэг юм.

Үүрсэн ачааг минь хөнгөрүүлээд,

Өр зүрхийг минь баярлуулдаг.

2. Зүрх сэтгэл минь хүсэлд автаад,

Зүйрлэшгүй Түүнээс гуйхад минь

Гайхамшгийг нүдээр үзээгүй ч

Гуйсан бүхэн надад ирнэ.

Эргэн тойронд шуурга дэгдэхэд

Элгэндээ тэврэх хүн үгүй ч

Эзэндээ итгэлээ өгөхөд

Эрчит шуурга тойрон өнгөрнө.

3. Аюул хөнөөл заналхийлсэн ч,

Атаат дайсан ирж сүрдүүлсэн ч

Эзэн минь хоргодох байр болж,

Эгнэгт цайз мэт хамгаалж зогсоно.

Зовхи нь доош буусан хүмүүс ээ,

Зовсон бүгд та нар Түүнд ирцгээ.

Туйлдсан хүмүүс амрахыг хүсэж,

Түүнд хүрч ирцгээ! Түүнд хүрч ирцгээ!

Үг: Тиодор Е.Көртис, 1872–1957

Ая: Хью В.Дагалл, 1872–1963

Psalm 55:16–17, 22

Matthew 11:28–30