Дуу хөгжим
Хайр, ухаан нь агуу юм


101

Хайр, ухаан нь агуу юм

Тайвнаар

1. Тарчлан шаналж, амиа золих

Христийг доош илгээсэн

Тэнгэрийн харш ордонг дүүргэдэг

Хайр, ухаан нь агуу.

2. Өөрийн хүслээр цусаа урсган,

Аврагч амиа өргөв.

Өө сэвгүй Түүний золиос

Алдаст дэлхийг аврав.

3. Аврагч чанд дуулгавартай байж,

Алдар сууг хүлээн авч,

“Аав аа, хүслээр Тань болог” гэж

Амьдарч, үйлдэж явсан.

4. Гэрэл, амь, мөнх амьдрал болсон

Бурханы оршихуйд очих

Гэрэлт зам руу Есүс чиглүүлж,

Бүх алхмыг зааж өглөө.

5. Та бид эмтэлсэн талх хүртэж,

Аврагчийн биеийг дурсаж,

Аягатай уснаас уух бүрдээ

Түүнд итгэдгээ гэрчилнэ.

6. Хайр, шударга ёс, нигүүсэл бүгд

Хамтдаа нэгдэн нийлсэн

Авралын энэ төлөвлөгөө

Ай, хэчнээн төгс юм бэ!

1,2,5,6 дугаар бадгууд нь ариун ёслолд илүү тохиромжтой.

Үг: Элиза Р.Снөү, 1804–1887

Ая: Томас Макинтайр, 1833–1914

Moses 4:1–2

Alma 42:14–15