Дуу хөгжим
Энэ дэлхийн үзэсгэлэн


44

Энэ дэлхийн үзэсгэлэн

Баясгалантай

1. Эх дэлхийн гоо үзэсгэлэн,

Энгүй огторгуйн төлөө,

Мэндлэхээс маань заяасан

Мөнхийн хайрын Тань төлөө

[Chorus]

Түмний Их Эзэнийг магтан,

Талархлын дуугаа өргөе.

2. Ээлжлэн хөврөх өдрүүдийн

Эргэх цагийн гоо үзэмж,

Навч цэцэгс, уул нуруунууд,

Нар, сар, од бүхний төлөө

[Chorus]

Түмний Их Эзэнийг магтан,

Талархлын дуугаа өргөе.

3. Аз жаргал ундарсан хайр,

Аав ээж, ах дүүс, алаг үрс,

Газар, тэнгэрт буй найзууд,

Гэгээлэг бодлын төлөө

[Chorus]

Түмний Их Эзэнийг магтан,

Талархлын дуугаа өргөе.

Үг: Фоллиотт С.Пиэрпойнт, (1835–1917)

Ая: Конрад Кохэр, (1786–1872)

Psalm 95:1–6

Psalm 33:1–6

Хэвлэх