127
Тэмүүлж урагшилцгаая
Цоглог
1. Тэмүүлж урагшлан, Тэнгэрийн ажилд зүтгэцгээе.
Тэгвэл амьдралын эцэст бид шагналыг хүртэнэ.
Зөв шударгын төлөө тулалдахдаа
Зөвхөн үнэнийг илд мэт агсъя.
[Chorus]
Өстөн чинь элэглэвч чи бүү ай!
Өөдрөг бай чи, Эзэн бидний талд!
Өөрсдийг маань тохуурхах тэднийг үл тоож,
Өөр хэнийг ч биш Бурханыг бид дагана.
2. Хөнөөлт дайснаасаа бид тоогоор цөөн харагдавч
Хойшилж бид ухрахгүй, урагшлан давшина.
Үнэний байр суурийг дэмжин тогтооход
Үл үзэгдэх хүч туслах юм.
[Chorus]
Өстөн чинь элэглэвч чи бүү ай!
Өөдрөг бай чи, Эзэн бидний талд!
Өөрсдийг маань тохуурхах тэднийг үл тоож,
Өөр хэнийг ч биш Бурханыг бид дагана.
3. Зөвийг хийх аваас айх зүйл бидэнд үгүй.
Хүчит Эзэн маань биднийг огт орхихгүй.
Зовлонт цагт гэгээнтнүүдээ зоригжуулж
Хамаг үнэнийг Тэр хамгаална.
[Chorus]
Өстөн чинь элэглэвч чи бүү ай!
Өөдрөг бай чи, Эзэн бидний талд!
Өөрсдийг маань тохуурхах тэднийг үл тоож,
Өөр хэнийг ч биш Бурханыг бид дагана.
Үг ба aя: Эван Стэфэнс, 1854–1930