87
Биднийг сонсооч, Эцэг минь
Бишрэнгүй
1. Эцэг минь, биднийг сонсооч.
Энэ өдөр ивээл хайрлаач.
Адислагдсан бэлгэдлээр
Аврагчийн хайрыг хүртэнэ.
2. Эцэг минь, ач ивээл өгч,
Бидний дээрээс мишээгээч
Энэ талхнаас хүртэх үед маань
Биднийг Та хүлээн аваач.
3. Адисалсан уснаас хүртэхэд
Ариун Сүнсээ хамт байлгаач.
Бурууг маань Та өршөөгөөч.
Байнга хичээх үед адислаач.
Үг: Анни Пиннок Мэйлин, 1863–1935
Ая: Льюис М.Готтшок, 1829–1869; Шинэчлэн өөрчилсөн Эдвин П.Паркер, 1836–1925