Дуу хөгжим
Өглөө боллоо


1

Өглөө боллоо

Ялгуусан байдалтай

1. Үүр хаяаран, өглөө боллоо.

Үзэгтүн. Сионы туг намирна.

Илүү цэлмэг өдрийн гэгээ,

Илүү цэлмэг өдрийн гэгээ

Дэлхий дээр жавхлантай мандана.

2. Ариун үнэний гэрэл түгэхэд

Худал хуурмагийн үүл замхарна.

Алдар суу нь алс холоос цацарч,

Алдар суу нь алс холоос цацарч,

Хорвоо дэлхийг гэрэлтүүлнэ.

3. Харийнхны цаг ойртон ирж байна.

Израилын адислал айсуй.

Ариусгагдсан Иудейн үр сад,

Ариусгагдсан Иудейн үр сад

Амлагдсан Канаанд амьдран сууна.

4. Иехова ярьж байна, сонсогтун!

Харийнхан нүглээ наманчил.

Хүчит мутраа Тэрээр сунган,

Хүчит мутраа Тэрээр сунган,

Гэрээний хүмүүсээ угтана.

5. Тэнгэрийн элч нар дэлхийн үнэнийг

Тосон авч, хамтдаа гэрчилж байна.

Сионы гэрэл туяаран асаж,

Сионы гэрэл туяаран асаж,

Чөлөөлөгсдийг гэрт нь авчирна.

Үг: Парли П.Пратт, 1807–1857

Ая: Жорж Кэйрлэсс, 1839–1932

Isaiah 60:1–3

3 Nephi 16:7–20