Дуу хөгжим
Энэлж шаналсан хүмүүс минь, ирээч


63

Энэлж шаналсан хүмүүс минь, ирээч

Бодлогошронгуй

1. Энэлж шаналсан хүмүүс минь, хүрээд ирээч,

Эвлэрлийн суудал дээр залбиран сөгдөөч.

Эмтэрсэн сэтгэл, зүрхээ нээн онгойлгооч,

Тэнгэр эдгээхгүй тийм шаналал үгүй.

2. Туйлдсан хүнд баяр хөөрийг, төөрч зовсонд гэрлийг,

Наманчлагчид үл цөхрөх найдвар өгч,

Тайтгаруулагч намуухнаар бидэнд хэлж байна.

Тэнгэр эдгээхгүй тийм шаналал үгүй.

3. Хаан Бурханы сэнтийнээс халгих амийн ус,

Хуваах амийн талхнаас хүртэхээр ирээч.

Хайрын зоогт хүрч ирцгээн, үнэнийг мэдэгтүн.

Тэнгэр эдгээхгүй тийм шаналал үгүй.

Үг: Томас Мур, (1979–1852). 3 бадаг, Томас Хэйстингс, (1784–1872).

Ая: Самуэл Вэбб, (1740–1816).

Doctrine and Covenants 136:29

Hebrews 4:16