151
Амьдралд учрах сайхан бүхэн
Бодлогшронгүй
1. Амьдралд учрах сайхан бүхэн
Агуу нигүүслээр Тань ирдэг.
Биднийг гэх нэгний үг, үйлсээр
Бурхан Та ивээл илгээдэг.
2. Христ шиг найзтай байхаас илүү
Хосгүй сайхан бэлэг үгүй.
Амьдрал дэвжээж, итгэл тэтгэх
Андын үйлсээс илүү нь үгүй.
3. Зүйргүй анд минь холдон одсон ч
Зүрх сэтгэлээс үүрд уяатай.
Тэрхүү гэгээн дурсамж биднийг
Тан руу ойртуулна, Эзэн минь.
4. Аврагчийн нэрэнд итгэдэг
Ариун журамт андыг өгсөн,
Амар тайван, хайраар ивээгч
Агуу Эзэн Таныг магтъя.
Үг: Кэрин Линн Дэвидсон, 1943–2019. © 1985 IRI
Ая: А.Лоорэнс Лайн, 1934–2006. © 1985 IRI