84
Хамт байгаач, энэ үдэш надтай
Залбиралтай
1. Хамт байгаач, энэ үдэш надтай.
Халин одлоо, өдөр.
Харуй бүрий сүүдэр буусаар,
Харанхуйлсаар ирлээ.
Тэр сэтгэл дэх эрхэм Зочин
Тухлан гэрт минь суугаач.
[Chorus]
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
2. Хамт байгаач, энэ үдэш надтай.
Хайрт Тантайгаа хамт би
Хуучлан хөөрсөөр, ахлан явахад
Халуу дүүгнэ, зүрхэнд.
Таны үгс сэтгэлийг дүүргэж,
Танд ойрхон байлганам.
[Chorus]
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
3. Хамт байгаач, энэ үдэш надтай.
Хань болж ярихгүй бол
Ганцаархнаа түнэр харанхуйд
Гэрлийг Тань олохгүй нь.
Тийн гэрт минь дэлхийн харанхуй
Тухлах вий гэхээс айна.
[Chorus]
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
Ай, Аврагч минь, Та энэ орой
Надтай хамт байгаач, гуйя.
Үг: М.Лаури Хоффорд, (1825–1888)
Ая: Хариссон Миллард, (1830–1895)