Дуу хөгжим
Сайн мэдээний амар тайван нь сайхан


11

Сайн мэдээний амар тайван нь сайхан

Сүсэг бишрэлтэй

1. Үнэнийг хайгчдад сайн мэдээний

Амар тайван нь сайхан.

Үүлэн дундаас наран гийх мэт

Саруул ойлголт авчирна.

2. Эцэгийн халамжийг харуулдаг

Хууль зарчим нь тэнгэрлэг.

Эл тушаал зарлиг болгонд нь

Хайр, энэрэл шингээстэй.

3. Бурхангүйн ёс хүчээ алдаж,

Үл итгэхүй мөхнө.

Оюун санаа тэлэн гэгээрч,

Бараан үүлс замхарна.

4. Ариун нэрийг нь мэддэг бид

Алдас бүрээс холдвоос

Үл бөхөх Сүнсний гал биднийг

Үргэлж цэвэршүүлнэ.

5. Удахгүй чөтгөр хүчгүй болж,

Гэм нүгэл дахиж зовоохгүй.

Хэн ч амар тайвныг маань үймүүлж,

Хөөр баярыг унтраахгүй.

6. Бид бүгдийн итгэдэг Тэрбээр

Бүх зүйлийг сэргээнэ.

Бага багаар нь олж авсан зүйлс маань

Бүрэн дүүрэн болно.

7. Иймд Түүнийг иртэл тэвчээрээр

Бодгальдаа эзэн байя.

Шагналаа гардахаар урагшилъя.

Гэтэлгэл тун айсуй.

Үг: Мэри Анн Мортон Дурам, 1826–1897

Ая: Алфрэд М.Дурам, 1872–1957. © 1948 IRI

Psalm 119:165

Psalm 119:97–104

Хэвлэх