Дуу хөгжим
Эцэгийн ивээл үүрд тод гийнэ (Эрэгтэй найрал дуучид)


166

Эцэгийн ивээл үүрд тод гийнэ

Эрэгтэй найрал дуучид

Бадрангуй

1. Эгц өөдөө байх гэрэлт цамхгаас

Эцэгийн ивээл үүрд тод гийнэ.

Эгэл бидэнд Тэрээр харин

Эргийн гэрлийг даалгалаа.

[Chorus]

Эргийн гэрлээ бүр их бадрааж,

Энгүй далай тийш чиглүүл.

Та эцэж туйлдсан далайчинг

Тийн энэрч авран туслаач.

2. Нүглийн хар манан газар авч,

Нүсэр давлагаа шуугина.

Зовсон түмний горьдлогын харц

Зөвхөн эргийн гэрлийг хайна.

[Chorus]

Эргийн гэрлээ бүр их бадрааж,

Энгүй далай тийш чиглүүл.

Та эцэж туйлдсан далайчинг

Тийн энэрч авран туслаач.

3. Дэнлүүгээ бэлдээрэй, ах минь.

Далайчин аймшигт шуурганд

Холоос эрэг бараадах гээд

Харанхуйд төөрчих вий дээ.

[Chorus]

Эргийн гэрлээ бүр их бадрааж,

Энгүй далай тийш чиглүүл.

Та эцэж туйлдсан далайчинг

Тийн энэрч авран туслаач.

Үг ба ая: Филип Пол Блисс, (1838–1876)

Doctrine and Covenants 18:10–16

1 John 2:10

Хэвлэх