19
Аль эртний туслагч Бурхан та
Хүндэтгэлтэй
1. Аль эртний туслагч Бурхан Та
Айсуй цагийн найдвар.
Эрчит салхинаас хамгаалагч Та
Эгнэгт мөнх гэр минь юм.
2. Таны сэнтийн сүүдэр доор бид
Аюулгүй аж төрөг.
Та мутраараа биднийг ивээж,
Найдвартай хамгаална.
3. Дэлхий бий болохоос өмнө Та
Үүрдийн Бурхан байсан.
Төгсгөл үгүй жилүүдэд Та
Үүрд мөнхөд адил байна.
4. Аль эртний туслагч Бурхан Та
Айсуй цагийн найдвар.
Мөнх бус амьдралыг хөтлөөч, Та
Мөнхийн гэр минь байгаач.
Үг: Айсак Воттс, 1674–1748. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.
Ая: Виллиам Крофт, 1677–1727