Дуу хөгжим
Сион уулан дээрх ариун сүмүүд


148

Сион уулан дээрх ариун сүмүүд

Зоригтой

1. Сион уулан дээрх ариун сүмүүд

Сүр жавхлантай сүндэрлэж,

Өргөмжлөлд хүргэх харгуй болж,

Тэнгэрийн хайрыг бэлгэднэ.

Та биднийг найрсаг хүлээн авч,

Тайтгарч, залбирахад урина.

Амлалтын эрэлхэг хүүхдүүд

Ариун үйлчлэл тэнд хийнэ.

2. Өршөөлт энэрэнгүй Эцэг минь,

Өр зүрхийг минь ариусгаач.

Селестиел хаант улсад амьдрах

Садан төрлүүд лацдагдаж,

Хосанна хэмээн Танд хандах

Хосгүй сайхан цаг иртэл

Ариун өргөөнд Тань өдөр бүр

Ах дүүг аврахад туслаач.

3. Ай, тэнгэрлэг найрал дуучид аа,

Агуу Иммануел Хаанд

Мөнхийн магтаалын сүлд дууллыг

Гэгээнтнүүдтэй хамт чанга дуул.

Хоригдлууд чөлөөлөгдөх тул

Хөөрч баясан уулс хашхираг.

Хөндийнүүд хөөр баяраар бялхаг.

Хамаг од Түүнийг магтаг.

Үг: Арчибалд Ф.Бэннэтт, 1896–1965. © 1948 IRI

Ая: Алэксандр Шрайнэр, 1901–1987. © 1948 IRI

Doctrine and Covenants 138:47–48

Doctrine and Covenants 128:22–24