152
Хайраар гэр бялхах юм бол
Бадрангуй
1. Хайраар гэр бялхах юм бол
Хаа байвч жаргалтай.
Хайраар гэр бялхах юм бол
Хөг эгшиг яруу.
Энд тэндгүй хөгжил дэгжил,
Энх амгалан ноёлно.
Хайраар гэр бялхах юм бол
Хагарал тэмцэлгүй.
Хайраар гэр бялхаж байг!
Хайраар гэр бялхах юм бол
Хагарал тэмцэлгүй.
2. Хайраар гэр бялхах юм бол
Айл гэр жаргалтай.
Хайраар гэр бялхах юм бол
Атаа, хорсолгүй.
Гоёхон цэцэрлэг дотор
Газар бүрд цэцэгс дэлбээлж.
Хайраар гэр бялхах юм бол
Амар жимэр байна.
Хайраар гэр бялхаж байг!
Хайраар гэр бялхах юм бол
Амар жимэр байна.
3. Хайраар гэр бялхах юм бол
Дээд тэнгэр баясна.
Хайраар гэр бялхах юм бол
Дэлхийд хайр цалгина.
Горхи уянгалан урсаад,
Гүн хөх тэнгэр цэлмэж байна.
Хайраар гэр бялхах юм бол
Дээд Нэгэн мишээнэ.
Хайраар гэр бялхаж байг!
Хайраар гэр бялхах юм бол
Дээд Нэгэн мишээнэ.
Үг ба ая: Жон Хью Макнотон, 1829–1891