Дуу хөгжим
Эцэг минь ээ


150

Эцэг минь ээ

Чин сэтгэлээсээ

1. Дээд тэнгэрийн гайхамшигт ордонд

Амьдран суух Эцэг минь ээ,

Дахин хэзээ оршихуйд Тань орж,

Агуу Таныг харах вэ?

Ариун ордонд Тань миний сүнс

Тантай амьдарч байсан уу?

Анх балчир байхаасаа л би тэнд

Таны дэргэд өссөн үү?

2. Агуу зорилгоор Та намайг

Алтан дэлхий рүү илгээв.

Ямар найз нөхөдтэй байснаа ч,

Яаж мэндэлснээ ч санахгүй нь.

“Чи эндхийнх биш” гэх дуу хоолой

Чихэнд шивнэх мэт болоход

Илүү ариун тэр оршихуйгаас

Энд ирснээ би мэдэрдэг.

3. Таныг Эцэг хэмээн дууд гэж

Тэнгэрээс Сүнс надад заасан.

Мэдлэгийн түлхүүр сэргээгдтэл

Мэргэн учрыг мэдсэнгүй.

Тэнгэрт орших эцэг маань Та

Ганц бие гэж үү? Үгүй юм!

Гагцхүү мөнхийн үнэн намайг

Тэнгэрлэг эхтэйг хэлдэг.

4. Зуурдын оршихуйгаас одохдоо,

Мөнх бус биеэ орхихдоо

Эцэг Эх минь Та нартай би

Эргээд өргөөнд Тань уулзах уу?

Дэлхийд ирсэн зорилгоо би

Дуулгавартай биелүүлбээс

Тэнгэрт дэргэд Тань амьдрахыг

Та хоёр минь зөвшөөрнө үү.

Үг: Элиза Р.Снөү, 1804–1887

Ая: Джеймс МакГрэнахэн, 1840–1907

Romans 8:16–17

Acts 17:28–29 (22–31)