1. Израилын Гэтэлгэгч
Цор ганц баясал юм.
Ивээлийг бид Түүнээс эрнэ.
Өдрийн үүлэн мөн
Шөнийн галан багана,
Өмгөөлөгч, Хаан, Аврагч минь ээ!
2. Хайраараа бүх хонио
Сионд цуглуулахын тул
Христ залран ирэхийг бид мэднэ.
Гэвч юуны учир тэд
Үхлийн хөндийд уйлж,
Зэлүүд талд хэсэж тэнэнэ вэ?
3. Хэр удаан бид хэсэж,
Хилэнцийг үйлдсээр
Их цөлд Таныг хайн бэдрэх вэ?
Өмрөн шаналахыг маань
Өстөн хараад баясавч
Израил үтэр чөлөөлөгдөнө.
4. Сионы хүүхдүүд бидэнд
Сайхан мэдээ бий.
Бурханы тэмдгүүд үзэгдэж байна.
Хаант улс биднийх тул
Бүү ай, шударга байгтун.
Авралын цаг хаяанд ирлээ.
5. Эзэн Аврагч минь, Та
Энэрэн нааш хараад,
Гуньсан сэтгэлийг тайвшруулаач.
Ариун газарт орших
Гэгээн хүсэл минь
Агуу найдвар авчраасай.
6. Христийг наашаа харахад
Элч нар бүгд баясан,
Эзэний үгийг хүмүүс хүлээнэ.
Христийг үгээ айлдах үед
Дуу хоолой нь түгэж,
Дэлхий ертөнц магтан дуулна.
Үг: Виллиам В.Фэлпс 1792–1872; Иосэф Свэйн, 1761–1796 шүлгээс шинэчлэн өөрчилсөн. Энэхүү дуулал нь 1835 оны сүмийн анхны дуулалд багтсан билээ.
Ая: Фрийман Люис, 1780–1859