Дуу хөгжим
Ирцгээ, Сионы гэгээнтнүүд


24

Ирцгээ, Сионы гэгээнтнүүд

Урамтайгаар

1. Ирцгээ, Сионы гэгээнтнүүд,

Их Эзэнийг магтацгаая.

Амласных нь дагуу Сионд

Аврагдсан тэд ирж байна.

Нарийн замаар урагшлан,

Нандин дуугаа өргөөд,

Хожмын өдрийг авчирсан

Хайрт Эзэнд талархана.

2. Тараагдсан иүдейчүүд ирж,

Түрлэг нэмэн дуулцгаа.

Тэнгэрийн Хаанд магтаал өргөөд,

Төгсөшгүй дууг дуулъя.

Эзэнийхээ сунгасан мутрыг

Эх дэлхийнхэн мэдэг.

Зөв шударга хүмүүсийг Тэр

Зүг бүрээс цуглуулна.

3. Хөөр баяраар бялх, Израил аа,

Хамтдаа баясан цэнгэцгээ!

Бурхны хоолой та нарын

Байгаа газарт хүрнэ.

Боолчлолоос чөлөөлж дуудахад

Бултаар Эзэнийг магтана.

Сионд бас Иерусалимд бүгд

Сайшаан Түүнийг дуулна.

4. Зүг бүрийн бүх гэгээнтэн,

Сионы төлөө цуглацгаа.

Өөрийн Бурханы тушаалаар

Өмнөх замаа цэгцэл.

Нүгэлт хүмүүс, чөтгөрүүд

Нөр их хүч хэрэглэвч

Эцэст нь ялалт ирэхийг

Эцэг Бурхан хэлсэн.

Үг: Виллиам В.Фэлпс , (1792–1872). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Жон Э.Түллидж, (1806–1873)

Jeremiah 31:10–14

Isaiah 35:10

Isaiah 52:7–10