Дуу хөгжим
Бид энэ талх, уснаас хүртэхдээ


103

Бид энэ талх, уснаас хүртэхдээ

Бадрангуй

1. Эзэний төлөө Түүний нэрээр

Энэ талх, уснаас бид хүртэхдээ

Ариун зүрх, цэвэр гартай байж,

Амьдрах ёстойгоо бүгд санацгаая.

2. Бидний төлөө Аврагч цусаа

Голгота толгой дээр урсгав.

Бүх дэлхийг нөмрөх харанхуйг

Гагцхүү Тэрээр үүрд арилгажээ.

3. Хууль зөрчигдсөн тул Христ нөгчиж,

Шударга ёсны шаардлагыг хангалаа.

Хүмүүн үхэл, там, булшнуудын

Шоронд хоригдохгүй боллоо.

4. Хүмүүн булшнаас нэгэнт өндийж,

Үүрдийн сүр жавхланд бүгд амилна.

Үхэл мөн шаналлаас суллагдан,

Христ, Эзэнтэй хамт хаанчилна.

Үг: Жон Николсон, 1839–1909

Ая: Алэксандр Шрайнэр, 1901–1987. © 1948 IRI

Хөгжмийн нэр:AEOLIAN

Doctrine and Covenants 20:40

Alma 5:19, 21

Хэвлэх