Дуу хөгжим
Израилын ахлагчид аа (Эрэгтэйчүүд)


163

Израилын ахлагчид аа

Эрэгтэйчүүд

Зоригтой

1. Израилын ахлагчид аа, надтай нэгдэн,

Их цөл, уул хад, газар, далай тэнгисээс хай.

Зөв шударга бүхнийг байгаа газраас нь олж,

Сионд эрх чөлөөт, цэвэр хүмүүсийг авчир.

[Chorus]

Ай, Вавилон, ай, Вавилон, бид танаас хагацъя;

Агуу Ефраим ууланд амьдрахаар явъя.

2. Ургац арвин ч хөдөлмөрлөгсөд цөөн байна.

Урагшлан бид нэгдвээс бүхнийг хийж чадна.

Буудайг зэрлэг өвснөөс бид ялган цуглуулж,

Боолчлол, уй гашуу, урхинаас тэднийг аварна.

[Chorus]

Ай, Вавилон, ай, Вавилон, бид танаас хагацъя;

Агуу Ефраим ууланд амьдрахаар явъя.

3. Эрт үеийн Ахмад адил бид ядууст хүрч,

Эцэж туйлдсан, өлссөн, даарсанд айлчилна.

Сайн мэдээгээр зүрх сэтгэлийг баярлуулж,

Сион, мөнхийн амьдрал тийш тэднийг чиглүүлнэ.

[Chorus]

Ай, Вавилон, ай, Вавилон, бид танаас хагацъя;

Агуу Ефраим ууланд амьдрахаар явъя.

Үг: Сайрус Х.Вийлок, 1813–1894

Ая: Томас Х.Бэйли, 1797–1839, шинэчлэн өөрчилсөн

Doctrine and Covenants 133:7–9, 14

Doctrine and Covenants 75:2–5