Дуу хөгжим
Иосеф Смитийн анхны залбирал


17

Иосеф Смитийн анхны залбирал

Хүндэтгэлтэй

1. Алтан нарны туяа цацрах

Амгалан сайхан өглөө

Зөгий дүнгэнэж, шувууд жиргээд,

Төгөлд хөгжим эгшиглэнэ.

Сүүдэр татсан тэрхүү төгөлд

Иосеф хайрт Бурханыг эрсэн,

Сүүдэр татсан тэрхүү төгөлд

Иосеф хайрт Бурханыг эрсэн.

2. Дарууссан хүү сөхрөн суугаад,

Анх удаа чанга залбирлаа.

Дайран довтлох Сатаны хүч

Айдас, цөхрөлд автуулав.

Гэвч тэр Бурхан Эцэгийн хайранд

Гүнээ итгэн найдаж байв.

Гэвч тэр Бурхан Эцэгийн хайранд

Гүнээ итгэн найдаж байв.

3. Гэнэт үдийн нарнаас ч хурц тод

Гэрэл цацарсаар буулаа.

Гэрлэн багана түүний дээрээс

Гайхамшигтай хурц гийлээ.

Бурхан Эцэг Хүүгийнхээ хамт

Тийнхүү айлчлан ирсэн байв.

Бурхан Эцэг Хүүгийнхээ хамт

Тийнхүү айлчлан ирсэн байв.

4. “Иосеф, энэ бол Миний хайрт Хүү.

Түүний үгийг сонс” хэмээх

Эзэний үгийг залбирлынхаа

Хариуд тэрбээр сонссон юм.

Тийн амьд Бурханыг харсан тэрээр

Туйлын их баярт автжээ.

Тийн амьд Бурханыг харсан тэрээр

Туйлын их баярт автжээ.

Үг: Жорж Манвэринг, 1854–1889

Ая: Силванис Билингс Понд, 1792–1871; тохируулан өөрчилсөн А.С.Смайт, 1840–1909

Joseph Smith—History 1:14–20, 25

James 1:5