Дуу хөгжим
Тэр хүнийг магтъя


18

Тэр хүнийг магтъя

Эрч хүчтэй

1. Иеховатай ярьсан тэр хүнийг магтъя!

Есүс энэ бошиглогчийг тосолсон.

Эцсийн эринг нээхээр тэр адислагдсан.

Эзэн хаад магтан, үндэстнүүд хүндэлнэ.

[Chorus]

Дээш одсон бошиглогчийг бүгдээр магтья!

Дарлагч, урвагчид түүнийг дийлэхгүй.

Бурхадтай хамт тэр бүхнийг хийж бэлтгэнэ.

Баатрыг одоо үхэл ч ялж чадахгүй.

2. Үнэнийг хамгаалж, амиа алдсаныг нь дурсаж,

Үүрд Иосефын нэрийг хүндлэн магтъя!

Гэмгүй түүний цусыг алуурчид урсгав.

Газар дэлхийд алдрыг нь бид магтана.

[Chorus]

Дээш одсон бошиглогчийг бүгдээр магтья!

Дарлагч, урвагчид түүнийг дийлэхгүй.

Бурхадтай хамт тэр бүхнийг хийж бэлтгэнэ.

Баатрыг одоо үхэл ч ялж чадахгүй.

3. Алдар суу нь агуу, санваарт төгсгөл үгүй.

Ашид үүрд түлхүүрийг тэрбээр атгана.

Итгэлт, үнэнч тэрээр хаант улсдаа орно.

Эртний бошиглогчдын дунд титэм зүүнэ.

[Chorus]

Дээш одсон бошиглогчийг бүгдээр магтья!

Дарлагч, урвагчид түүнийг дийлэхгүй.

Бурхадтай хамт тэр бүхнийг хийж бэлтгэнэ.

Баатрыг одоо үхэл ч ялж чадахгүй.

4. Адислалыг тэнгэрээс золиос л авчирна.

Амийнх нь төлөөсийг дэлхий төлнө.

Шударга ёсны төлөөх дайнд дэлхийг сэрээе.

Сая саяараа “Иосеф ах”-тай уулзана.

[Chorus]

Дээш одсон бошиглогчийг бүгдээр магтья!

Дарлагч, урвагчид түүнийг дийлэхгүй.

Бурхадтай хамт тэр бүхнийг хийж бэлтгэнэ.

Баатрыг одоо үхэл ч ялж чадахгүй.

Үг: Виллиам В.Фэлпс, 1792–1872

Ая: Шотланд ардын ая

Doctrine and Covenants 135

2 Nephi 3:14–15