52
Аврагч минь, намайг залаач
Залбирангуй
1. Амьдралын их шуурган дунд
Аврагч минь, намайг залаач.
Хүчит давла гаа өмнө ирж,
Хад цохио, гүн усыг нууна.
Хөтөч, луужин илгээсэн
Аврагч минь, намайг залаач.
2. Үрээ бүүвэйлэх эх шиг
Үймэх далайг Та намжаана.
“Намд” хэмээн тушаахад Тань
Нүсэр давлагаа аяддаг.
Агуу их тэнгисийг Захирагч
Аврагч минь, намайг залаач.
3. Далайн эрэгт ойртоход минь
Давлагаа эрчлэн хүрхэрч,
Диваажингаас зааглана.
Дэргэд нь налан суухдаа
“Бүү ай, чамайг зална” гэх
Бурханы айлдахыг сонсохсон.
Үг: Эдвард Хоппер, 1818–1888
Ая: Жон Эдгар Гүүлд, 1822–1875