1. Есүс Таныг бодохуй дор би
Ер бус хайранд автана.
Харин дүрийг Тань харахаар би
Хэлшгүй жаргалд оршино.
2. Хүмүүн төрөлхтний Аврагч аа,
Хайрлагдсан нэрээс Тань
Хамгаас дээр чимэгтэй нь үгүй,
Хамгаас яруу нь үгүй.
3. Ай, Та гэмшсэн зүрхтний найдвар,
Дорой бүхний баясал!
Алдаж оносныг энэрч уучлан,
Таныг хайгсдыг дэмжинэ.
4. Цор ганц баясал маань Есүс Та
Агуу том бэлэг юм.
Цаг ямагт орших Есүс Та
Алдар суугийн эх юм.
Үг: Зохиогчийг Клэйрвогийн Бернард хэмээн таамагладаг, ойр. 1091–1153; орчуулсан Эдвард Казволл, 1814–1878
Ая: Жон Б.Даякс, 1823–1876