82 Холдон салахдаа бид Хүндэтгэл бишрэлтэй 1. Холдон салахдаа бид Христийг нэг магтъя. Тэнгэрлэг Эцэгтээ Талархан дуулъя. Нигүүлсэл, хайр халамж, Нинжин сэтгэлд нь Хүндэтгэлийн өдөр Баярын дуу өргөе. 2. Эзэний үзүүлсэн хайр, Энэрэл нигүүлсэл, Тоолшгүй адислалыг Талархан магтъя. Баярын дуугаа бүгдээр Бахдан аялцгаая. Хамаг магтаалын дууг Христэд бүгд өргөе. 3. Миний Гэтэлгэгч Та Магтаалыг сонсооч. Танд мэхийн ёслох үед Таалан биднийг сонс. Биднийг байнга харж хандаач. Буруугаас авраач. Тааллаар Тань үйлчлэхэд Та бидэнд туслаач. Үг: Жорж Манвэринг, 1854–1889 Ая: Эбэнизэр Бийзлий, 1840–1906 Psalm 147:1 Alma 26:8