Дуу хөгжим
Сэтгэлээсээ хайрладаг Хоньчин


117

Сэтгэлээсээ хайрладаг Хоньчин

Тайвнаар

1. Сүргийнхээ хонь бүрийг Хоньчин

Сэтгэлээсээ хайрладаг.

Аминчлан хайрлах Түүний хайр

Алт эрдэнээс илүү билээ.

Алдагдсан “өөр” хоньдоо ч Тэрээр

Амин зүрхнээс хайрладаг.

Сүрлэг уул, цавчим хадаар хайж,

Сүрхий гүн ус руу ч ордог

[Chorus]

Тамирдан цөлөөр тэнүүчлэх,

Тэд бээрч, дааран, цангаж байна.

Туслан аврахаар яарсаар Тэр

Тэднийг сүрэгт нь авчирна.

2. Сүргийн хурга бүрийг Хоньчин

Сэтгэлээсээ хайрладаг.

Бэлчээр дээрээс зарим нь дайжиж,

Бээрч дааран, цангаж өлсдөг.

Сайн Хоньчин сайх төөрсөн хургаа

Санаа тавин хайсаар байна.

Хөөр баяртайгаар тэднийг авч ирж,

Хэт их үнээр аварчээ.

[Chorus]

Тамирдан цөлөөр тэнүүчлэх,

Тэд бээрч, дааран, цангаж байна.

Туслан аврахаар яарсаар Тэр

Тэднийг сүрэгт нь авчирна.

3. “Ерэн есөн” хонийг Хоньчин

Сэтгэлээсээ хайрладаг.

Тамирдан, цөлөөр тэнүүчлэх

Төөрсөн хоньдыг хайрладаг.

Сонс! Тэрээр цөхрөлтгүй дуудаж,

Сэтгэлээсээ гуйсаар байна.

“Хорооноос минь төөрсөн тэднийг

Хайхад туслахгүй гэж үү?”

[Chorus]

Тамирдан цөлөөр тэнүүчлэх,

Тэд бээрч, дааран, цангаж байна.

Туслан аврахаар яарсаар Тэр

Тэднийг сүрэгт нь авчирна.

4. Урин дуудах бэлчээр ногоон,

Ус мөрний урсгал дөлгөөн.

“Тэгье, ерөөлт Эзэн минь!” гэж

Танд таалан хариулъя, бид.

Дулаан хайраа бидэндээ өгч,

Туслах хоньчноо болгоно уу.

Бэдрэн тэнэх хоньдыг Тань хайя,

Биднийг цөл рүү илгээгээч.

[Chorus]

Тамирдан цөлөөр тэнүүчлэх,

Тэд бээрч, дааран, цангаж байна.

Туслан аврахаар яарсаар бид.

Тэднийг сүрэгт нь авчирна.

Үг: Мари Б.Вингэйт, 1845–1933

Ая: Виллиям Ж.Көркпатрик, 1838–1921

Luke 15:4–7

1 Peter 5:2–4