Дуу хөгжим
Тэнгэр дэх Эцэг


67

Тэнгэр дэх Эцэг

Залбиралтай

1. Тэнгэр дэх Эцэг Та минь хайраар дүүрэн.

Талархлаа өргөх дэлхийн хүүхдүүдээ сонс.

Таны минь амар амгалан хэмжээлшгүй.

Тийм ээ, хэмжээлшгүй.

2. Зүрх сэтгэл амар амгалангаар дүүрэн.

Зовсон хүн баясаж, зон орчлон амар байг.

Таныхаа амар тайванд л үүрд итгэнэ,

Тийм ээ, үүрд итгэнэ.

3. Эцгүүдийн Бурхан, авралын ганц зам минь,

Энэ хүмүүст Та энх тайвны хүчийг хайрлаач.

Тив дэлхий Таныг шүтэн бишрэхийн тулд

Тэр замаар алхаг.

Үг: Ангис С.Хиббард, 1860–1945

Ая: Фрийдрик Ф.Флэмминг, 1778–1813; тохируулан өөрчилсөн Эдвин П.Паркэр, 1836–1925

Psalm 29:11

John 14:27

Хэвлэх