1. Дайнд бүгд мордох адил Давш!
Христийн дайчид аа.
Түүний загалмайг барьж,
Тэргүүнд нь явцгаа.
Түмний хаан Эзэн Христ
Тэмцэлд удирдана.
Түүний тугийг харцгаа, Тулаанд урагшил.
[Chorus]
Дайнд бүгд мордох aдил Давш!
Христийн дайчид аа.
Түүний загалмайг барьж,
Тэргүүнд нь явцгаа.
2. Сүрт ялалтын сургаар
Сатанчууд зугтана.
Иймээс Христийн дайчид аа,
Их ялалт өөд давш.
Тод магтууны цуурайнд
Тамын суурь ганхана.
Ая дуугаа өндөрсгөөч,
Ах нар минь, түрээч.
[Chorus]
Дайнд бүгд мордох aдил Давш!
Христийн дайчид аа.
Түүний загалмайг барьж,
Тэргүүнд нь явцгаа.
3. Бахдам сүрлэг арми—
Бурханы Сүм давшина.
Эртний гэгээнтнүүдийн
Эл замаар алхана.
Нэгдмэл нэгэн бие бид
Нэгэнт үүрд хамт байна.
Итгэл, хайр, сургаалд бид
Ийнхүү бат нэгдэнэ.
[Chorus]
Дайнд бүгд мордох aдил Давш!
Христийн дайчид аа.
Түүний загалмайг барьж,
Тэргүүнд нь явцгаа.
4. Хөөрч баясах бидэнтэй
Хүмүүс ээ, нэгдээч.
Ялалтын дууг түрэн,
Яг одоо дуулаач:
Алдар суу, хүндлэлийг
Агуу Хаан, Христ Танд.
Элч нар, хүмүүс энэ дууг
Эртнээс дуулсаар буй.
[Chorus]
Дайнд бүгд мордох aдил Давш!
Христийн дайчид аа.
Түүний загалмайг барьж,
Тэргүүнд нь явцгаа.
Үг: Сабин Баринг-Гүлд, 1834–1924
Ая: Артур С.Сүлливан, 1842–1900