1. Гэрээсээ гарахынхаа өмнө
Та гуйж залбирав уу?
Аюулаас таныг хамгаалахыг
Аврагч Христийн ариун нэрээр
Энэ өглөө гуйв уу?
[Chorus]
Ай, сэтгэлийг залбирал засан,
Шөнийг өдөр болгоно.
Амьдрал харанхуйлах үед та
Залбирахаа бүү март.
2. Уурлан бухимдсан тэр үедээ
Та гуйж залбирав уу?
Урдах замд хөндөлссөн нэгнийг
Уучлан энэрэх зүрх сэтгэлийг
Та Түүнээс гуйв уу?
[Chorus]
Ай, сэтгэлийг залбирал засан,
Шөнийг өдөр болгоно.
Амьдрал харанхуйлах үед та
Залбирахаа бүү март.
3. Гашуун сорилт тохиолдох үед
Та гуйж залбирав уу?
Гуниг зовлонд сүнс тань автвал
Гилеадын гаврыг зээлэхээр та
Энэ өглөө гуйв уу?
[Chorus]
Ай, сэтгэлийг залбирал засан,
Шөнийг өдөр болгоно.
Амьдрал харанхуйлах үед та
Залбирахаа бүү март.
Үг: Мэри А.Пэппэр Киддер, 1820–1905
Ая: Виллиям О.Пөркинс, 1831–1902