83
Адислаад Та явуулаач
Бодлогошронгуй
1. Амар тайван, баяр хөөрөөр
Адислаад, Та явуулаач.
Гүн хайрыг Тань хүн бүр амсаж,
Гэтэлгэгдэн ивээгдэг.
Аглаг буйдад, аглаг буйдад
Амны цангаа Та тайлаач.
Аглаг буйдад, аглаг буйдад
Амны цангаа Та тайлаач.
2. Сайн мэдээний баярт мэдээг
Сонссон бид талархацгаана.
Авралын Тань арвин үр жимс
Амьдрал, сэтгэлд минь байнга байг.
Үнэний замаар, үнэний замаар
Үргэлж итгэлтэй алхъя.
Үнэний замаар, үнэний замаар
Үргэлж итгэлтэй алхъя.
Үг: Жон Фосэтт, 1740–1817
Ая: Жан-Жак Руссо, 1712–1778