40
Бурхан бол хайр
Зөөлнөөр
1. Цэцэг алагласан дэлхий,
Цэнгэг агаар, нар, бороо,
Дээд тэнгэрийн захгүй уудам,
Далайн сүр жавхлант мандал —
Бүхий л зүйл хамтдаа хоршин,
Бурхан бол хайр гэж хэлнэ.
2. Уул, толгод, хөндийн цуурай,
Урьхан салхины тод сэвшээ,
Ургамал усны чимээ,
Уран шувуудын жиргээ —
Бүгд хамтдаа нэгэн дуугаар
Бурхан бол хайр гэж дуулна.
3. Зүрх сэтгэлээс ундардаг
Зүйрлэшгүй итгэл бүхэн
Газар дэлхийн гэрт ирдэг
Гайхамшигт адислал бүр —
Бүхий л тэнгэрээс ирэх дуун
Бурхан бол хайр гэж шивнэнэ.
Үг: Томас Р.Тэйлор, 1807–1835, өөрчилж зассан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.
Ая: Томас С.Григс, 1845–1903