81
Цуглаан өндөрлөх энэ үед
Залбирч буй мэт
1. Цуглаан өндөрлөх энэ үед
Цуг судалсан сургаалыг
Үүрд бид санаж болохын тулд
Өр зүрхэнд суулгаач, Эзэн.
2. Хүүхдийн гэнэн сэтгэлээр
Хуулийг Тань гүйцэлдүүлье.
Хөтлөөч үнэний замаараа.
Хүссэнийг Тань хийх хүч өгөөч.
3. Энэрэнгүй сайн Эцэг минь,
Эгэл бид зөв зүйлийг хийж,
Бүгдээрээ Тандаа үйлчилж,
Баяр хөөр эдлэх болтугай.
4. Уруу таталтаас хамгаалж,
Уучлаач, алдааг маань, Эзэн.
Үүрд ариун амьдрахад маань
Үргэлж бидэнд туслаач, Та.
Үг: Жорж Манвэринг, 1854–1889
Ая: Бенжамин Милгрөү, 1731–1810; найруулан эмхэтгэсэн Эбэнизер Бизли, 1840–1906