Дуу хөгжим
Хэзээд эелдэг үг хэлдэг байя


119

Хэзээд эелдэг үг хэлдэг байя

Чин сэтгэлээсээ

1. Ханат гэртээ ч, хаана ч байсан гэлээ бид

Хэзээд эелдэг үг хэлдэг байя.

Хээнцэр цэцгэн дээр шувууд жиргэх мэт

Хөг аяс нь уриалгахан байна.

Хэлсэн үг тань сэтгэл баясгаж,

Хүч зориг, урам дэм хайрлана.

Хар үүл нарыг халхлах тэр газар

Хайрын хурц гэрлийг түгээцгээе.

[Chorus]

Бидний эелдэг үг хэзээ ч үл мартагдаж,

Байнга хайрын гэрлийг түгээнэ.

Үнэн сэтгэлийн эелдэг үгийг

Үргэлж нэгэндээ хэлдэг байя.

2. Нарны туяа уулан дээр тусдаг шиг

Найрсаг үг баяр хөөр өгнө.

Оргилох булгийн хоржигнох дуу шиг

Онцгой чимэгтэй сонсогдоно.

Үргэлж эелдэг өнгөөр бүгд ярьж,

Үерхэл нөхөрлөлөө сэргээе.

Андын дотно харилцаагаа бүгд

Ашид үнэнчээр авч үлдье.

[Chorus]

Бидний эелдэг үг хэзээ ч үл мартагдаж,

Байнга хайрын гэрлийг түгээнэ.

Үнэн сэтгэлийн эелдэг үгийг

Үргэлж нэгэндээ хэлдэг байя.

Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942

Ая: Эбэнизэр Бийзлий, 1840–1906

Ephesians 4:29–32

Proverbs 16:24