Дуу хөгжим
Бурхан Танд талархъя


46

Бурхан Танд талархъя

Хүндэтгэлтэй

1. Гайхалтай зүйлс хийсэнд

Газар дэлхий ч талархдаг.

Нялх балчир байхаас минь

Нэн ихэд хайрласан Та.

Амьдралыг маань өнөө ч

Адисалж тэтгэж байгаад

Бие сэтгэл, үг үйлдлээр

Бурхан Танд талархъя.

2. Ай, өгөөмөр Бурхан,

Амар амгаланг хайрлаач.

Хайрандаа өлгийдөн,

Хажууд маань үргэлж байгаач.

Өдөр шөнийн туршид

Өөрийн хүчээр хамгаалж,

Өвчин зовлонг холдуулж,

Өнө мөнхөд ивээгээч.

Үг: Мартин Ринкхарт, 1586–1649; oрчуулсан Катерин Винкуорт, 1829–1878

Ая: Иохан Круүгэр, 1598–1662

1 Chronicles 16:8–14

Alma 26:8

Хэвлэх