Дуу хөгжим
Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол?


146

Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол?

Баяр хөөртэй

1. Бид тэнгэрлэг гэртээ

Бүгд дахин уулзах үед

Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол!

Хальсан тэдэнтэйгээ

Хагацахгүй үүрд нэгдэхэд

Хэсүүчлэн бэдрэх хэн ч үгүй юм.

Хайр дүүрэн гэртээ бид

Хагацахгүй үүрд нэгдэхэд

Зүрх сэтгэлийн дуун ямар байх бол!

2. Аз жаргал, баяслыг маань

Айлтгах дуун ер үгүй ч

Бид ахин дахин дуугаа өргөнө.

Буцан одсон тэднийг

Бид үнсэж мэндчилэн,

Баяр баясал халгин цалгин угтана.

Буцан одсон тэднийг

Бид үнсэж мэндчилэн,

Баяр баясал халгин цалгин угтана.

3. Бурханыхаа хаант улсад

Бидний харах зүйлийг

Бүрэн илтгэх үг хэдий үгүй ч

Баяр хөөр, жаргал нь

Бодгалийн маань аялах

Зүрх сэтгэлийн тэнгэрлэг дуунд байна.

Бидний харах зүйлийн

Баяр хөөр, аз жаргалыг

Зүрх сэтгэлийн дуун л тов тод илтгэнэ.

4. Тэнгэрлэг Эцэг, Эх

Тэвэрч, биднийг угтахад

Баяссан бид ямар дуун аялах бол!

Тэнгэрлэг Эцэг, Эх

Тосож, бидэнтэй уулзахад

Хөөр баяр, хайраар зүрх сэтгэл цалгина.

Хамгийн жаргалтай цагт

Хөөр баяр зүрхэнд цалгихад

Баяссан бид ямар дуун аялах бол!

Үг: Жозэф Л.Таунсэнд, 1849–1942

Ая: Виллиам Клэйсон, 1840–1887

Doctrine and Covenants 76:58–66, 70

1 Corinthians 2:9

Хэвлэх