Дуу хөгжим
Эцэг өвгөдийн маань Бурхан


37

Эцэг өвгөдийн маань Бурхан

Эрч хүчтэй

1. Үүрд үргэлж гэрэлтэх дэлхийнүүдийн

Үзэмжит оддыг мутраараа захирагч

Хайрт эцэг өвгөдийн маань Бурхан Танд

Хаан сэнтийн өмнө талархан дуулъя.

2. Та тэнгэрлэг хайраар биднийг хөтлөн,

Тавиланг минь энэ чөлөөт нутагт заяав.

Удирдагч, хөтөч, тулгуур нь байгаач.

Үг Тань хууль байг, бид замыг Тань сонгоё.

3. Хүйтэн дайны түгшүүр, үхлийн тахлаас

Хүчит мутраараа Та бат хамгаалаг.

Ариун сүсгийг зүрх сэтгэлд гүн суулгаач,

Арвин үйлс Тань энх амгаланг авчраг.

Үг: Даниэл С.Робэртс, 1841–1907

Ая: Жорж В.Варрэн, 1828–1902

Psalm 33:12

Ether 2:12