Дуу хөгжим
Энэ бүхэн шөнө дунд болсон


113

Энэ бүхэн шөнө дунд болсон

Баяр хөөртэй

1. Тунгалаг тэр шөнө дунд тэнгэр элч

Алтан ятгаа татсаар

Алдар суут эртний тэр дуугаа

Ард түмэнд сонсголоо.

“Тэнгэрийн Хаанаас амар тайван нь

Доод газарт бууж ирэг.”

Тийн дуулахыг нь сонсохын төлөө

Дэлхий нам гүмд автана.

2. Жигүүрээ намуухан дэвсээр

Тэнгэр элч нар ирнэ.

Зүдэрч туйлдсан дэлхийн дээгүүр

Тэнгэрлэг дуу нь хөвнө.

Дүнсгэр дорой дэлхийн дээгүүр

Дүүлэн ниснэ, тэд бүгд.

Дэлхийн дуу шуугианд үл автан,

Тэнгэр элч нар дуулна.

3. Эртний бошиглогчдын харсан

Өдрүүд яаруу айсуй.

Эргэх он жилүүд өнгөрсөөр,

Тэр цаг өнөө мөдгүй.

Энх амгалангийн энэ Ханхүү

Шинэ дэлхийн хаан болно.

Элч нарын одоо дуулах дууг

Бүх дэлхий дагаж дуулна.

Үг: Эдманд Х.Сиэрс, 1810–1876

Ая: Ричард С.Виллис, 1819–1900

Luke 2:8–17

Alma 5:50