Дуу хөгжим
Үндэстний бүтээн босгогчид


25

Үндэстний бүтээн босгогчид

Цоглог

1. Үндэстний бүтээн босгогчид

Үйл хэргээрээ өдөр бүр

Үр хойчдоо үлгэр дуурайл болж,

Үүрд алхах замыг тавилаа.

Анхны бат бөх суурийг тэд тавьж,

Атар хээр газраар суурьшлаа.

Ивээгдсэн хүндэт анхдагчид

Ирээдүй өөд урагшлав.

2. Хүн ардаа хайрлаж үйлчлэх нь

Хамаг олны уриа нь байв.

Хатан зоригийн гэрэлт цамхаг

Хол ойроос байнга гэрэлтжээ.

Өдөр бүр ачаанаас хөнгөлж,

Өр зүрхийг баярлуулсан

Ивээгдсэн хүндэт анхдагчид

Итгэл өгч, найдвар болжээ.

3. Үндэстнийхээ жишиг болгож,

Үнэний тугийг өргөлөө.

Харуулдаж буй идэр залууст

Хөтөч болж, урам нэмлээ.

Хайрлан хүндэлдэг анхдагчдаа

Хүндэтгэн, магтан дуулъя.

Ивээгдсэн хүндэт анхдагчид аа!

Энэрэл хайрын дууг сонсоно уу.

Үг: Айда Р.Оолдриж, 1892–1943. © 1948 IRI

Ая: Алфрэд М.Дурам, 1872–1957. © 1948 IRI

Doctrine and Covenants 64:33–34

Хэвлэх