1. Иерусалим хотоос гадна
Ногоон толгой байдаг.
Их Эзэн биднийг аврахаар
Тэнд цовдлогдсон ажээ.
2. Түүний хэчнээн их шаналсныг
Цугаараа ойлгоогүй ч
Түүнийг бидний төлөө зовон
Цовдлогдсонд итгэдэг.
3. Бидний гэм нүглийн төлөөсийг
Өөр хэн ч төлж чадаагүй.
Тэр ганцаар тэнгэрийн үүдийг нээж,
Биднийг тийш оруулсан.
4. Тэр биднийг хайрладаг учир
Түүнийг бид ч бас хайрлана.
Гэтэлгэлд нь итгэн найдаж,
Түүний үйлсийг дагана.
Үг: Сийсл Фрэнцис Алэксандр, 1818–1895
Ая: Жон Х.Гавэр, 1855–1922