1. Тэртээх өндөр уулын оргил руу ч,
Тэнгисийн догшин шуурга руу ч,
Дайны тэргүүн шугам руу ч гэсэн
Дуудахгүй биз, Бурхан минь.
Зөөлөн дуу Тань гэвч намайг дуудваас
Зам зүгээ би мэдэхгүй ч
Хайрт Эзэнийхээ мутраас барьж хариулна.
Хаа дуудсан ч би явах болно.
[Chorus]
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсан
Хээр тал, уул, ус руу ч явна, би.
Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.
Хүссэн тэр хүн Тань болно, би.
2. Есүсийн айлдах байсан үгийг
Энд би өнөөдөр хэлье.
Эндэж алдсан нэгнийг одоо олж,
Эргэн ирэхэд нь тусалъя.
Харгуй зам минь бартаатай байлаа ч
Хайрт Аврагч маань удирдваас
Тэнхээ мэдэн, би цуурайтуулна,
“Таны хэл гэснийг би хэлнэ.”
[Chorus]
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсан
Хээр тал, уул, ус руу ч явна, би.
Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.
Хүссэн тэр хүн Тань болно, би.
3. Эх дэлхийн энгүй уудам талбайн
Эгэл жирийн тэр нутагт
Цовдлогдсон Есүсийн төлөө би
Цаг наргүй хөдөлмөрлье.
Бурхан Таны хайрыг мэдэх тул
Бүхнээ Тандаа даатгая,
Хүслийг Тань сэтгэлээсээ гүйцээн,
Хүссэн тэр хүн Тань болно, би.
[Chorus]
Хайрт Эзэн минь ээ, Таныхаа дуудсан
Хээр тал, уул, ус руу ч явна, би.
Хайрт Эзэн, Таны хэл гэснийг хэлнэ.
Хүссэн тэр хүн Тань болно, би.
Үг: Мари Браун, 1856–1918
Ая: Кэрри И.Раунсэфэл, 1861–1930